8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаан бурхан өвчний улмаас арав гаруй хүүхэд амиа алдлаа

2016-03-14 14:13:00

Гурван жилийн өмнө улаан бурхан өвчин устлаа гэж сүр дуулиан болж байсан. Харин энэ сүр дуулиан эсэргээр эргэж өвчний эх үүсвэр болсон улаан бурхан өвчин дээд цэгтээ хүрсэн байна. Энэ оны  эхний хоёр сарын байдлаар улаан бурханаар өвчилсөн хүний тоо 3236 хүрсэн байна. ХӨСҮТ-д улаан бурханаар өвчилсөн иргэд болон хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо дээд цэгтээ хүрээд байна. Тус эмнэлэг  бүх тасагтаа улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүнийг эмчилж байгаа бөгөөд өрхийн эмнэлэгүүд илүү цагаар ажиллаж байна. Ачаалалтай энэ үед тус эмнэлгийн эмч  нар 2, 3 хоног нойр хоолгүй ажиллаж байгаа ч илүү цагийн хөлс авахгүй байгаа аж. Хэдийгээр илүү цагийн хөлс авахгүй байгаа ч төр мөнгөгүй болсон ч өргөсөн тангаргатай үнэнч гэж магтууштай боловч нэг талаараа ХӨСҮТ хүнд нөхцөлд орсон байна. Уг нь нэг орон дээр нэг л хүүхэд хэвтэн эмчлүүлэх ёстой боловч ачаалалтай үед хоёр хүүхэд хэвтэж, нэг хүчил төрөгчийн аппаратыг хоёр салгаж хэрэглэж байгаа аж. Хүчил төрөгчийн аппаратыг зургаан хүүхэд дундаа хэрэглэж байгаа зэрэг маш хүндрэлтэй ажиллаж байгаа аж. Хүний амь настай холбоотой асуудал дээр анхаарал хандуулахыг Засгийн Газраас хүслээ.

 Улаан бурхан өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, вакцинжуулалтыг хангалттай хийх байтал урьдчилсан мэдээлэл өгөөгүй, өнөө маргаашаа аргацаасан шинжтэй байгаагаас болж 10 нярайгийн амь эрсэдсэн гэлээ.

ХӨСҮТ улсын хэмжээнд 70 мянган тун вакцин байна. Үүнээс 40 гаруй мянгыг нь орон нутагт буюу аймгуудад тараажээ. Халдварын голомт Улаанбаатар хотод хамгийн их. Мөн хүн ихээр зорчдог зам дагуух Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудад өвчлөл их гарч байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ene ouytnyydiig tariachee.Hyrdan arga hemjee avahgyi .Yachihsan hymyys ve.Iy hiij chaddag hymyys ve.
2016/03/15 103.17.108.42
Ix gavya baiguulsan bn mongoliin tor zasag.
Ix deed surguuli muis shutis sanxuu deer vaktsin xiix xeregtei malnuudaa. Ochixoor vaktsin xiixku bn!!!!!
2016/03/15 103.17.108.42
СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГҮҮД ГОЛ ОБЬЕКТ НЬ ШҮҮ
2016/03/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment