БНХАУ-ын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээн гурван өдөр болж өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн гранприд манай тамирчид амжилттай оролцсон. Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр татамид гарсан манай жүдочдоос Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө Казахстаны бөх дэлхийн аваргын алт мөнгөн медальт Максим Раковтой барилдаж, торгуулиар яллаа.
Н.Түвшинбаяр алтан медаль хүртэв
2015-11-23 09:18:00