8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.СУМЪЯА: Би хүмүүсийн харааж зүхэж байгаа харцнаас айж байна.

2019-09-18 09:30:00

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэлж, манай тамирчин дэлхийн дэвжэээнд зодоглосон.  Манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа эхний тойрогт Камеруны Эмилиенне Эссомбег 14:2-оор ялсан ч дараагийн тойрогт ДАШТ-ий хошой хүрэл (2012, 2017), Европын АШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Грекийн бөх Мария Преволаракид 5:2-оор дийлдсэн юм. Гэвч тэрбээр сэтгэл санааны хувьд хүнд байдалд байсныг ДАШТ-д явсан нэгэн сэтгүүлч өгүүлжээ.

Тэрбээр "Яг үнэндээ дэлхийн аваргыг зорьж ирээд хоёр хонож байна.  Түрүүн л Сумьяагийн амнаас үг сонслоо. Ѳмнѳ би дэлхий, олон улсын тэмцээнүүдэд Сумьяаг ийм бүрэг цоггүй байхыг үнэхээр хараагүй юм. Булан тохойд суусан, хүмүүсээс дайжсан, цаанаа л нэг гэм хийчихсэн хүн шиг. Сумьяа улсын аваргаар жин илүүгээс хасагдсан ч тэр Пүрэвтунгалагын ѳмнүүр би явъя гэж ѳрсѳѳгүй. Дэлхийн аваргын барилдаанд тэр Грекийг илт давуу ялах боломжтой ч сэтгэл санаа нь намайг хожигдвол монголчууд юу гэх бол гэсэн бодолтой барилдсаар магадгүй тэмцээнийг дуусгаж байна. Асгартал уйлаад дотроо онгойлгох шиг. Түүний уйлаад хэлж бгаа үг. "Би тѳвлѳрч барилдаж чадахгүй байна. Хүн болгон "Тэр охины ѳмнѳѳс бод гээд. Чатаар ч ирээд.  Харааж зүхэж байгаа харцнаас айж байна. Би ѳрсѳж яваагүй шүү дээ" гэсээр барилдааны алдаанаас илүү ийм зүйл ярьж цаг гаруй уйллаадаа, хѳѳрхий" гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БЦ
Дасгалжуулагч дарга нарын нь буруу Тэд тамирчин нартаан бүх зүүлийг нь зөв ойлгуулаж хэн ч бай зөвшөөрхөөр нөхцөлд асуудалыг шийдэх байсан юм Хүнтэй ажилаж чадахгүй удирдалгуудийг соль
2019/09/19 103.10.23.96
зочин
Сумъяаг буруутгах гэсэнгүй. Харин шигшээгийн эмч нь өчнөөн сар болж байхад тамирчныхаа хатигийг нь эдгээх арга хэмжээ яагаад авч болоогүй юм бэ. Спортод чинь бас нас, од гэж нэг юм байдаг ш дээ.
2019/09/18 67.180.129.0
Улаанаа
хэнд ч буруу өгөх вэ дээ. Дараагийн тэмцээндээ сайн бэлд,зүтгэ. Хэл амнаас айх байсан юм бол яах гэж тамирчин болсон юм дүү минь.Хэнээс ч битгий буруу хай
2019/09/18 202.21.125.182
Orhon
Stag hugastaa bvhniig haruulnaa Cumyaa dvv minii ilvv bolool chi yawj baigaan yalj yalagddag horwoo ilvv ih amijilt høørhøn shvv
2019/09/18 202.126.89.204
Үнэн
Миний дүү санаа бүү зов. Дараагийн удаа ялна. Чамайг хэн ч хараахгүй ганцхан тэр бүдүүлэг амиа хорлоно гэж орилооод байсан нөхөр л магадгүй. Гэхдээ битгий шантраарай
2019/09/18 66.181.170.73
зочин
юундаа уйлж хэнээс айдгийн, тэмцээн л бол тэмцээн. ялж ялагддаг л хорвоо
2019/09/18 66.181.164.214
zochin
setgel zui gol ni shuu dee uilaad urvaigaad yamar ch beltgel alga daa chadna gesen bol chadah l heregtei muu baina
2019/09/18 202.179.27.216
харамсалтай
ЧӨЛӨӨТийн холбоо муу ажиллаж байна. ТАМИНЧИН охины буруу байхгүй
2019/09/18 66.181.177.62
Ган
Чөлөөт бөхийн шигшээ багын ахлах дасгалжуулагч огцрох хэмжээний хариуцлаг алдлаа. 1 дүгээрт жингээ барьж чаддаггүй хариуцлагагүй, сэтгэл зүйн бэлтгэл хангалтгүй тамирчинд бооцоогоо тавьсан.
2019/09/18 202.131.246.114
  • Recent
  • Most Read
  • Most Comment