8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Хатанбаатар охиныхоо хамтаар "Гайхамшигт хүмүүс"-ийг гайхшруулжээ

2019-09-17 10:00:00

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар бага охин Х.Ивээлийн хамтаар ОХУ-ын “Россия-1” телевизийн “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт урилгаар оролцсон байна.

Тэдний оролцсон нэвтрүүлгийн дугаар өчигдөр “Россия-1” тэелевизээр цацагдан, олны хүртээл болсон бөгөөд энэ тухай Х.Хатанбаатар цахим хуудастаа сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрээр, “Сайн байцгаана уу, Өнгөрсөн 8-р сард Оросын Россия-1 сувгийн "Удивительние люди" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт охин Ивээлийн хамт оролцсон дугаар маань өчигдөр гарсныг хасаж танаад 15 минут болгосон бичлэгийг хүргэж байна.

Уг нэвтрүүлэгт бид хоёр ой тогтоолт болон цээж бодолтын чадвараа харуулсан юм.

Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрийн 46 нь санамсаргүй байдлаар дэлгэцэнд нэг нэгээрээ гарч ирэх бөгөөд үүнийг тогтоон дэлгэцэнд гарч ирээгүй 6 хөзрийг олж хэлэх даалгавартай байлаа.

Миний хувьд 3 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлого, 4 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлогыг тус тус цээжээр бодон хариуг тогтоох ба эгнээ тус бүрт 8 хариу дундаас зөвийг нь хэлэх байв.

Ямартай ч аав, охин хоёр даалгавраа амжилттай биелүүллээ. Дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа" гэжээ.

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Bayr hurgei goe medee bn
2019/10/01 202.126.88.58
O.Solongo
Bayariin nulimas gargasan yaasan saihan medee vee. Mundag aav huurhun ohind bayarlalaa.
2019/09/30 180.15.90.100
zochin
Uneheer mundag yumaa. Bayar hurgie
2019/09/22 59.153.87.47
Зочин
Замечательно. You guys did Great job. GOOD LUCK. Үнэхээр гайхамшигтай. Амжилт бас амжилт.
2019/09/17 103.57.92.134
Заря
Баяр хүргэе Монголчуудын авьяас бэлэг улам мандан бадраг
2019/09/17 43.228.131.90
зочин
Ийм залуус хүүхдүүд их болоосой доо Монгол улсын бахархал ирээдүй та нар шүү
2019/09/17 103.111.68.3
Монгол бахархал
Үнэхээр удивительные папа и дочка юм.Ёстой ухаантай хөөрхөн охин байна. Баяр хүргье
2019/09/17 202.9.45.217
бахархаж байна
Баяр хүргъе
2019/09/17 66.181.177.62
Irgen
Aguu aguu. Aav ohin 2-t bayar hurgiye. Uneheer gaihamshigtai.
2019/09/17 59.153.113.14
Зочин
Баяр хүргэе
2019/09/17 103.212.119.205