Нийслэл хотод улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж, өвчлөгсдийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Уг өвчнөөр 0-8 сар хүртэлх нярай болон 15-28 насныхан зонхилон өвчилж байгааг ч албаныхан онцолж байв. Хэсэг хугацаанд чимээгүй байсан улаанбурхны халдвар яагаад дахин дэгдэв гэдэгт эмч нар хүн амын дархлаа суларсантай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Өвчний дэгдэлт их байгаагаас үүдэн ХӨСҮТ-өөс эмч ажилчдын тоог нэмэгдүүлэн өндөр бэлэн байдалтай ажиллаж эхэлжээ. Сүүлийн хоёр жилийн дотор 30 мянга гаруй хүн уг өвчнөөр өвчилсөн бол энэ он гарсаар нийслэлд 3000 хүн өвчилсөн дүн гарчээ. Өвөл, хаврын улиралд энэхүү халдварт өвчин илүү дэгддэг. Дэгдэлт ихэсч, улмаар уг өвчин хүндэрч буй гол шалтгаан нь эцэг эхийн анхааралгүй байдлаас болж буйг эмч нар хэлж байна.
ХӨСҮТ эмч ажилчдынхаа тоог нэмэгдүүлэн ажиллаж байна
2016-03-14 09:46:00