8o
Улаанбаатар хот
mobile menu

Ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс гурван алтан медаль хүртлээ

2019-09-10 13:10:00

БНГУ-ын Зуль хотод зохиогдож буй буудлагын ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Монголын баг тамирчид өчигдөр гурван алтан медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 45-54 насны ангиллын 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 244,5 оноогоор анхны алтан медалийн эзэн болов. Энэ дасгалд Германы Ю.Валловски 243,2 оноогоор мөнгөн медаль хүртсэн бол ОХУ-ын тамирчин, олимп дэлхийн аварга А.Хажибеков 218,2 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.

Мөн эмэгтэйчүүдийн 75-аас дээш насны ангиллын 50 метрийн хэвтээ дасгалд Н.Цэрэндолгор, эрэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд С.Батнасан тус тус алтан медаль хүртлээ. Есдүгээр сарын 15-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 ахмад буудагч оролцож байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл