8o
Улаанбаатар хот
mobile menu

"ГАЗАРЧИН" ДЭЭД СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД зарлагдлаа

2019-08-19 11:07:16

Мэргэжлээ сонгох гэж буй сурагч, оюутан, залуустаа нэгэн таатай мэдээлэл дуулгах гэж байна.Шинжлэх ухаан боловсролын сайдын 1995 оны 06-р сарын 29-ний 136 тоот тушаалаар байгуулагдсан “ГАЗАРЧИН” дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тус сургууль нь  2018 он хүртэл ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамаар аттестатчлагдсан, аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн анхны сургууль юм. 25 жилийн түүхэн замналтай тус сургууль нь уул уурхай, аялал жуулчлал, боловсролын чиглэлийн 30 гаруй мэргэжлээр бакалавр, магистрын итгэмжлэх зөвлөл(ACBSP), (APQN)-ын Ази номхон далайн чанарын сүлжээ байгууллагуудын стандарт шалгуурыг хангаж 2015 онд гишүүнээр элсэн сургалтын чанарыг олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байна. Засгийн газрын 2014 оны  71 тоот тогтоолоор баталсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр магистрын түвшний бакалаврын түвшний  11 мэргэжлийн хөтөлбөртөө 125 мэргэжлийн чиглэлээр элсэлт авч байна.  Ингээд оюутан сурагч та бүхэнд ГАЗАРЧИН дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж байна.

"ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД"

• ЭЕШ-ын 500-аас дээш оноотой элсэгчдэд эхний жилд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэгтэй.

• ЭЕШ-ын 450-аас дээш оноотой Аялал жуулчлалын мэргэжлээр элсэгчдэд эхний жилд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэгтэй.

• Мэргэжил бүрт амжилттай суралцаж буй эхний 5-н оюутнуудад захирлын нэрэмжит 50 хувийн тэтгэлэгтэй.

• ЭЕШ-ын 650-750 оноотой элсэгчдэд сургалтын төлбөрийн 80 хувийн тэтгэлэгтэй.

• ЭЕШ-ын 751-ээс дээш оноотой элсэгчдэд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэгтэй.

• Олимпиад болон олон улс, улс, аймгийн чанартай уралдаан, тэмцээнд сүүлийн 2 жилд өндөр амжилт гарган (I, II, III) байр эзлэсэн элсэгч эхний 2 жилд сургалтын төлбөрийн 80 хувийн тэтгэлэгтэй.

ЖИЧ: Энэхүү урилгыг авсан элсэгч нь элсэх мэргэжлийн чиглэлээр элсэлтийн шалгалт өгч ГАЗАРЧИН ДЭЭД СУРГУУЛИЙН босго онооны шаардлагыг хангасан байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Б,Ц
Хувийн Их Дээд сургуулуудыг Хувийн эмлэгүүдийг Аймагын төвүүдрүү шилжүүль хотоос гарга Хөдөөс гарахгүй бол сургуул байгуулаг тусгай шөвшөөрлийг нь цуцул
2020/03/16 103.10.23.89