8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд ноцтой осол гарч 4 хүн амь насаа алджээ

2019-07-19 12:51:21

 

Өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Латио” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. 

Ослын улмаас иргэн М /55 настай, эрэгтэй/, Б /42 настай, эрэгтэй/, С /32 настай, эмэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нарын 4 гэмтсэн байсан тул Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд  Ц /45 настай, эрэгтэй/, Т /45 настай, эмэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/ нарын 4 хүн ослын улмаас амь насаа алджээ.  

Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжүүлэн шалгаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment