8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Сумъяа: Гүйлтийн тэшүүрийн амжилт секунд, долиор хэмжигддэг учраас алдах эрх байхгүй

2016-03-10 08:24:00

Норвегийн Лиллехаммер хотноо болсон  залуучуудын өвлийн II олимпиос гүйлтийн тэшүүрийн багийн төрөлд эрх аван оролцсон Буянтогтохын Сумъяа алтан медаль хүртсэн. Залуучуудын II өвлийн олимпийн наадамд 70 улсын 1100 залуу тамирчин 70 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүд шалгарсан юм. Буянтогтохын Сумъяагийн хүртсэн  өвлийн олимппийн анхны алтан медаль болж гэдгээрээ онцлогтой. Тэшүүрийн холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Сумъяа болон дасгалжуулагч Б.Энхбаяр нарт Засгийн газар мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн баасан гаригт “Sky resort” цанын баазад болсон Монголын бүx ард түмний XIV спортын их наадмын нээлтийн үеэр Б.Сумъяаг 40 сая, түүний багш Б.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Алтан медалийн эзэн Б.Сумъяатай цаашдын зорилгын талаар ярилцлаа.

-Норвегид болсон залуучуудын өвлийн II олимпиос алтан медалийг эх орондоо авчирлаа. Үүнийг төр Засгаас үнэлж 40 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаач?

- Монголын бүx ард түмний XIV спортын их наадмын нээлтийн үеэр надад 40 сая төгрөг, манай багшид 20 сая төгрөгний батламж гардуулсан. Одоохондоо мөнгөө аваагүй байгаа гэсэн үг.

-Мөнгөө аваад юунд хэрэглэнэ гэж бодож байгаа вэ. Цаашдын төлөвлөгөөг сонирхмоор байна?

Манай аав ээж Дарханд амьдардаг. Харин би ахтайгаа хотод байр хөлсөлж байдаг. Тийм учраас өөрийн гэсэн орон сууцтай болохыг бодож байгаа. Гэхдээ одоохондоо сайн хэлж мэдэхгүй байна.

- Гүйлтийн тэшүүрийн төрөл бол манайд төдийлөн хөгжөөгүй. Манайд бэлтгэлээ хийчих ордон ч байхгүй байгаа. Та бүхэн ер нь хаана бэлтгэлээ хийдэг вэ?

-2013 оноос хойш олимпод оролцоно гэж өөртөө зорилго тавьж эхэлсэн. Дэлхийн цомд 11 дүгээр сард явсан. Цуврал хоёр тэмцээнд оролцсон. Тэрний өмнө бол монголдоо мөсөн дээр гараагүй Солонгост очоод 9 хоног мөсөн дээр гулгаад бэлтгэл хийгээд тэмцээндээ оролцсон. Залуучуудын цуврал тэмцээнд оролцоход маш том тэмцээн юм шиг санагдаж байсан. Тэрэнд оролцоод хэдийн олимппийн эрхийн нормыг биелүүлсэн ч гэсэн шилдэг 28-т багтах эсэхээ сайн мэдэхгүй нэлээд хүлээлттэй байсан. Шилдэг 28-т багтсандаа маш их баярласан. Дэлхийн 28 шилдэгт багтсандаа л маш их баярлаж бас их сандарсан. Түүнээс биш түрүүлнэ гэж төсөөлж байгаагүй. Энэ дашрамд, яаралтай мөсөн гулгуурын ордонтой болгож өгөөч гэж гуймаар байна. Мөсөн гулгуурын талбайтай болохоор тамирчдын амжилт ахина, өөр олон төрлийн тэмцээнд ч оролцох боломжтой болно. Сая тэмцээнд явж байхдаа харж байхад бэлтгэлийн цаг, тэмцээний цаг дууссаны дараагаар тэр улс ороэ тэр чигээрээ л тэр спортоор амьсгалдаг юм байна лээ. Гадаад хүйтэн, дулаахан байсан ч хамаагүй дотор зааланд бүгд гулгаад чөлөөт цагаа өнгөрөөдөг юм байна. Мөсөн гулгуурын ордонтой болохоор цөөн тооны тамирчид хичээллэхгүй ард түмэн ч гэсэн чөлөөт цагаа өнгөрөөж болно. Одоохондоо ордон байхгүй болохоор цөөн хүн хичээллэж байна. Хэн ч гадаа -30 хэмийн хүйтэн байхад нимгэн хувцастай гулгуулахгүй. Битүү ордонтой болвол хүүхдүүд ч маш их сонирхоно.

-Монголоос бусад орны тамирчид зөвхөн энэ тэмцээнд орохын тулд жил юм уу бэлддэг гэсэн. Харин чи монголдоо төдийлөн сайн бэлтгэл хийгээгүй тэгээд  залуучуудын өвлийн II олимпиос алтан медаль аваад ирсэнд маш бахархаж байна?

-Монголоос бусад орны тамирчид 8 сараас хойш мөсөн дээр гарч 4,5 сар хүртэл гулгадаг гэхээр бараг бүтэн жил бэлтгэл хийж байна гэсэн үг. Манайхан бол 12 дугаар сараас эхлээд 3 дугаар сар хүртэл гулгадаг. Заримдаа 1 сараас хойш 2 сарын хугацаанд л гулгадаг. Энэ жилийн хувьд сезоны төгсгөл болох гэж байхад зарим тамирчид гулгаагүй ч хүн байсан. Саяхан манай холбоо шинэчлэгдсэн. Өмнө нь төв цэнгэлдэхэд 12 дугаар сард мөсөө тавиад гулгаад эхэлдэг байсан. Тэндээ дулаахан байр хоолтой байрлаж байдаг байсан. Холбоо солигдсоноос хойш тэмцээн уралдаан ч цөөхөн болж байна. Сая бид нар хандгайтад бэлтгэл хийсэн тэнд бэлтгэл хувцасаа солиод өмсчих дулаан байр ч байхгүй. Ийм орчин нөхцөлд байхад амжилт гаргана гэдэг маш хэцүү.

-Чи энэ спортоор хэзээнээс эхэлж хичээлэлж эхэлсэн бэ. Танайд өөр спортоор хичээллэдэг хүн байдаг уу. Чамайг дугуйн спортоор хичээллэдэг гэж сонссон?

-Манай гэрт мэргэжлийн тамирчин тэшүүрчин байхгүй. Гэхдээ манай гэр бүлийнхэн бүгд спортод хайртай, элэгтэй хүмүүс байдаг. Ээж математик физикийн багш. Харин аав хувиараа бизнес эрхэлдэг. Харин манай ах мот спортоор хичээллэдэг.

 -Өнгөрсөн жил арванхоёр дугаар ангиа төгссөн гэж сонссон. Одоо их сургуульд сурч байгаа юу. Цаашдын чиний зорилго болон мөрөөдөлийг хуваалцмаар байна?

-2015 оны хавар арван жилээ төгссөн. Одоохондоо их сургуульд орж амжаагүй л явна. Ойрын үеийн төлөвлөгөөнд сурах төлөвлөгөө байхгүй. Тэшүүрийн спортоор цаашдаа илүү их хичээллэхийг хүсэж байгаа. Хамгийн том мөрөөдөл минь 2018 оны Пёнчангийн олимпод орох зорилго тавьж байна. Цаашлаад 2022 оны Бээжингийн олимпод орохыг хүсэж байна. Олимпод орно гэдэг өөрөө маш том даваа. Түрүүлнэ гэж ам гарч чадахгүй. Насанд хүрэгчдийн дэлхийн цомд оролцохын тулд эрх биелүүлэх ёстой. Дэлхийн цомын эрхийг авахын тулд дэлхийн цомд уралдаад олимпийн эрх авна. Дэлхийн цом дээр эрхээ хийсэн ч гэсэн шилдэг 28, 40 тамирчид багтаж орох бас хэцүү. Хэдий эрхээ хийсэн ч гэсэн 1 секунтын дотор 50, 60 хүн байдаг учраас маш хэцүү. Энэ спорт секунд биш долиор хэмжигддэг. 1/1000 долиор урд хойноо ороод уралддаг.Хэдхэн доль алдахад бүх юм талаар болно гэсэн үг.

-Гүйлтийн тэшүүрийн төрөлд МУ-ын 18 рекордыг шинэчилж байсан гэж сонссон?

2008 оноос хойш бэлтгэл хийж хичээллэж эхэлсэн. Өсвөрийн 18 рекорд эвдсэн. Сүүлд насанд хүрэгчдийн 2x500 метрийн рекордыг эвдсэн.

-Дараагийн тэмцээн ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Хамгийн сүүлийн тэмцээн 3 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Канадад тэмцээнд оролцох байсан. Холбооны зүгээс зардал мөнгө шийдэж өгөөгүй учраас явж чадахгүй болсон. Хамгийн сүүлийн тэмцээн бүх ард түмний спартакад л боллоо.

-Тэмцээн уралдаанд явах зардалыг хаанаас гаргадаг вэ. Ихэвчлэн өөрсдөө гаргадаг гэж сонссон?

-Солонгос 9 хоног бэлтгэл хийх зардалыг холбооноос гаргасан, дэлхийн цомд оролцох бүх зардлыг Монголын үндэсний олимппийн хороо гаргасан. Бусад үед бол ихэнхи тамирчид хувиасаа зардал мөнгөө гаргаад тэмцээн уралдаандаа явдаг. Би болон манай баг тамирчид Зэвсэгт Хүчин Жанжин штабын Алдар спортын хороонд харъяалагдаад явдаг. Алдар спортын хороо бид нарыг маш их дэмждэг. Энэ дашрамд Алдар спорт хорооны 70 жилийн ой болж байна, баярын мэнд хүргэе.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Улс орноо зарж идэж байгаа томчууд Улс орны нэрийн дэлхийд мандуулж байгаа тамирчинд 1 байр өгөхөд болохгүй юм юу байхав дээ АМИА БОДСОН ЛУЙВАРЧИДАД ХЭЛЭХ ҮГ АЛГА ДАА
2016/05/03 103.17.108.42
зочин
Амжилт хүсье Манайхан тэгээд дэмжээд өгөөч ээ ТОМ КОМПАНИУД 1 ӨРӨӨ БАЙР ӨГЧИХӨӨЧ энэ бол яалт ч үгүй түүхэн амжилт ш дээ
2016/03/16 103.17.108.42
Гайхалтай.Өвлийн спортын монголын анхдагч бүсгүй..амжилт..цаашдаа тив,дэлхийн олон олон тэмцээнд оролцоорорй.Бас дасгалжуулагч маш мундаг,бнаа.мэдрэмжтэй бна,АХИН амжилт
2016/03/11 103.17.108.42
zaluus
Бичлэгээ тавиачээ.... Үзмээр байна....
2016/03/10 103.17.108.42
garmaa
amjilt amjilt
2016/03/10 103.17.108.42
garmaa
amjilt amjilt
2016/03/10 103.17.108.42
garmaa
amjilt amjilt
2016/03/10 103.17.108.42
garmaa
amjilt amjilt
2016/03/10 103.17.108.42
garmaa
amjilt amjilt
2016/03/10 103.17.108.42
garmaa
amjilt amjilt
2016/03/10 103.17.108.42
garmaa
amjilt amjilt
2016/03/10 103.17.108.42
garmaa
amjilt amjilt
2016/03/10 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment