Хоао Перейра де Сюза хэмээх загасчин өвгөн таван жилийн өмнө энэхүү оцон шувууны амийг аварчээ. Нефтьд хордож, хамаг бие нь тосоор бүрхэгдсэн оцон шувууг загасчин өвгөн тосноос нь салган, цэвэр ус, загасаар хооллосоор биеийг нь тэнхрүүлж авчээ. Улмаар загасчин өвгөн Диндим гэх нэр хайрлаж, биеийг нь сайжирсны дараа далайд эргүүлэн тавьсан байна. Гэвч Диндим хэдэн сарын дараа буцаад иржээ. Оцон шувуу буцаж ирэхдээ өвгөнийг таниад зогсохгүй хэдэн сар хамт амьдарсан байна. Ийм байдлаар тэд дөрвөн жилийг ардаа үджээ. Диндим зун зургадугаар сард ирээд хоёрдугаар сард буцдаг гэнэ. Диндим амь аварсан ачтанаа огтхон ч орхидоггүй аж. Түүнийг явах бүрт хүмүүс Диндим эргэж ирэхгүй гэдэг ч тэр алс холын Аргентин, Чилийн эрэгт оччихоод эргээд л 5000 милийг туулан Сюза дээр ирдэг байна. Ингэж ирэх бүртээ Сюзад улам бүр дассан мэт санагдаж, түүнийг хармагцаа далавчаа савчиж, сүүлээ хөдөлгөн баярлаж эрхэлдэг гэнэ. Өвгөн загасчин бяцхан оцон шувууг хүүхэд шигээ хайрладаг, Диндим ч түүнд маш их хайртай гэнэ. Тэр Сюзагаас бусад хүнийг өөртөө бараг ойртуулдаггүй ганцхан өвгөний гараас загас идэж, түүний алдахгүй дагаж явдаг аж.
Амийг нь аварсан ачтан дээрээ 5000 милийг туулан ирдэг оцон шувуу дэлхий нийтийг хайрыг татаж байна
2016-03-09 17:20:00