"Боловсрол" ТВ-ээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар өчигдөр /2019.06.30/ болж өнгөрлөө. Тодруулбал, “Боловсрол суваг” телевиз болон “Номандс групп” хамтран “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаарт авьяаслаг оролцогч Т.Бархүү шоуны оролцогч, дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайж, ялагчаар тодорсон юм. Улмаар Т.Бархүүг 10 сая төгрөгийн эзэн болсон юм. Мөн үүнээс гадна өнгөрсөн есөн дугаарын турш хамгийн өндөр оноо авсан оролцогчдыг мөн тодрууллаа. Хамгийн өндөр оноог авсан хоёр оролцогчийг шалгаруулахад дахин жүжигчин Т.Бархүү нийт 325 оноогоор тэргүүлж, найман сая төгрөгөөр шагнууллаа.Жүжигчин Т.Бархүү “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна” гэдгээ хэлсэн юм.Харин дуучин Г.Сүндэрмаа, П.Баярцэнгэл нар 255 оноогоор тэнцсэн тул хоёуланг нь шалгаруулж, тус тус таван сая төгрөгийн эзэн боллоо.
“Яг түүн шиг” шоуны хагас финалд Т.Бархүү ялагч болж 18 сая төгрөгийн эзэн боллоо
2019-07-01 09:48:42