Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард гарган, Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Их аварга М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч, зөвшөөрсөн гэж баттай эх сурвалж мэдээлж байна. Ерөнхийлөгч зарлиг гарсан бол Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэх хуулийн зохицуулалттай юм.
Хакухо М.Даваажаргалын иргэншлээсээ татгалзах хүсэлтийг зөвшөөрчээ
2019-06-27 16:56:32