Энэ оны мэргэжлийн сүмогийн сүүлийн башё өнөөдөр 15 дахь өдрөө барилдаж өндөрлөнө. Өчигдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй хүч шавхан 3 минутын турш барилдаж унаснаар хоёр унаатай болсон юм.
Улмаар 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нутгийн бөх 71 дахь ёкозүна Какүрю М.Анандтай барилдаж давсанаар нэг унаатай башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Харүмафүжи Д.Бямбадорж өнөөдөр озеки Кисеносатотой барилдана.
Кюүшюү башёг одоогоор нэг унаатай Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлж байгаа бол хоёр унаатайгаар Хакухо М.Даваажаргал, Шохозан нар барилдаанаа үргэжилүүлж байна.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-2
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 13-1
Ёкозүна Какарю М.Ананд 8-6
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-6
Маэгашира 1 Ичиножу А.Ичинноров 6-8
Маэгашира 7 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 9-5
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-7
Маэгашира 16 Асасикирю Б.Дашням 3-11