8o
Улаанбаатар хот
mobile menu

"Бумбардай"-н IV цуврал "Чулуун тоглоом" номын өдөрлөг болно

2019-06-20 11:04:00

Анх 2013 оноос эхлэн гарч эхэлсэн Үндэсний хүүхэлдэйн баатар “Бумбардай”-н талаар мэдэхгүй, сонсоогүй хүүхэд багачууд тун ховор. Анх "Бумбардай 108" цуврал  номын төслийг  дэлхийд хосгүй нүүдлийн соёл, иргэншлээ даяарчлагдан буй энэ ертөнцөд хэрхэн авч үлдэх хойч үедээ уламжлуулах,  өөрийн онцлог хэв шинжээ хадгалах, дархлааг тогтоох зорилгоор 2013 онд эхлүүлж байсан бол аль хэдийн зургаан жил өнгөрчээ. Тэгвэл хүүхэлдэйн баатар "Бумбардай”-н талаар дуулгах сайхан мэдээ байна.

Тодруулбал, "Монгол Улсын Соёлын Элч, комик зураач, зохиолч Н.Эрдэнэбаярын бүтээл "Бумбардай"-н IV цуврал болох "Чулуун тоглоом" номын өдөрлөг энэ сарын 29-нд Creative Bamboo театрт болно. Уг өдөрлөгийн үеэр "Нүүдлийн Зурган Өгүүлэмж cан"-гийн хамт олон Монголын үндэсний брэндийн зөвлөл, Япон, Солонгос, Индонез, Тайланд, Хятад улсын багтай хамтран бүтээсэн шинэ "Бумбардай" хүүхэлдэйн киногоо анх удаагаа хүүхэд багачууддаа үзүүлж, Бамбүү театрын ах эгч нар нь адал явдалаар дүүрэн “Бумбардай борцны хулгай” жүжгээ хүрэлцэн ирсэн үзэгчидтэйгээ хамтдаа амилуулан тоглох юм. “Чулуун тоглоом" номыг урьдчилан захиалсан эхний 200 хүүхдэд Бумбардайн найзуудын хөгжилтэй өдөрлөгийн урилга хүргэж өгөх аж.

Бумбардай цуврал номоо 30 хувийн хямдралтай үнээр буюу 17,500 төгрөгөөр 6 сарын 25-наас өмнө урьдчилан захиалан авах боломжтой. Номоо захиалсан хүүхдүүд жүжиг үзэхээс гадна олон бэлэг, урамшууллын эзэн болох юм. Мөн Бумбардай номыг анх удаа авч байгаа уншигч хүүхдүүддээ зориулаад бүх цуврал номондоо 30 хувийн хямдрал зарлажээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Bumbardai / Бумбардай пэйж мөн Утас: 86093927 дугаарааас лавлах боломжтой. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
bayrlalaa
2019/06/20 202.131.238.250