8o
Улаанбаатар хот
mobile menu

Ходоод, хөх, бүдүүн гэдэс, уушигны хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллана

2019-06-14 09:25:23

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр БНСУ-ын Ханьяан их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус сургуулийн олон улсын эмнэлгийн дарга, Чой Хо Сун, мөн тус сургуулийн ходоодны мэс засалч, профессор Квон Сун Жүүн,  Гадаад харилцааны хэлтсийн дарга Ким Хва Сан нар оролцлоо.

 Ханьян их сургуулийн эмнэлэг нь БНСУ-ын Сөүл хотод байдаг. Ялангуяа хавдрын чиглэлээр, ходоод, хөх, бүдүүн гэдэс, уушигны хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эрүүл мэндийн байгууллагуудын үнэлгээгээр 1-р зэрэглэлд багтдаг дээд шатлалын эмнэлэг юм.

 Уулзалтын эхэнд Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ манай Улсын хувьд хорт хавдрын шалтгаант нас баралт нь 1990 оноос хойш хүн амын нас баралтын 2 дахь тэргүүлэх шалтгаан болсоор байгаа. 2018 оны байдлаар хорт хавдрын шалтгаант нас баралт нь нийт нас баралтын 24.6 хувийг эзэлж байгаа бөгөөд түүнийг цааш хүйсээр задлаж авч үзвэл эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушиг, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэс, эмэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолой, уушиг, гуурсан хоолойн хорт хавдрын нас баралт тэргүүлэх 5 шалтгаан болж байгаа. Тиймээс энэ чиглэлд хамтран ажиллаж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах хүсэлтэй байгааг онцлов.

Тус сургуулийн олон улсын эмнэлгийн дарга, Чой Хо Сун хэлсэн үгэндээ Юуны өмнө цаг зав гаргаж бидний урилгыг хүлээн авч, уулзаж буй Эрүүл мэндийн сайд таньд талархаж буйгаа илэрхийлье. Манай эмнэлэг нь хоол боловсруулах эрхтэн системийн тусламж үйлчилгээгээрээ тэргүүлэх зэрэглэлийн эмнэлэг болохын хувьд энэ чиглэлд дурангийн оношлогоо, эмчилгээ, мөн ходоодны хавдар, ходоодны өвчнийг эмчилэх, эмч нарыг сургах, ревматизм, Лью Герикийн өвчин, үүдэл эсийн эмчилгээний технологи болон эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлсэний хувьд цаашид хамтрах ажиллахад таатай байх болно гэлээ.

 

Ханьян их сургуулийн эмнэлэг нь анх 2004 оноос Монгол улсын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Тодруулбал, 2004 онд элэгний өвчтэй 16 монгол өвчтнийг үнэ төлбөргүй эмчилж байсан юм.
Монгол Улсын ЭМЯ болон БНСУ-ын ЭМНХЯ /Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам/ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д эмчилгээ хийлгэсэн монгол иргэдэд эх орондоо эмчилгээний дараах хяналтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн “Эмчилгээний дараах  хяналтын төсөл”-д Ханьян их сургуулийн эмнэлэг нь 2018 оноос эхлэн оролцож, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Уулзалтын төгсгөлд Сайд хэлэхдээ Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж буй явдалд талархал илэрхийлж, цаашидын хамтын ажиллагаанд амжилт хүсье гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
asdfasdf
ene neg dultraa jibaa avgai odoo bolno doo bolnoo. neeh hudlaa ineesen, dandaa helber. mongoclhuud min odoo jaahn umand boditoi, pragmatik baidlaar handaj suryaa. hudlaa helber cin herees heterch bain
2019/06/14 99.241.52.203
  • Recent
  • Most Read
  • Most Comment