Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан гуайн номын өргөөг Лодойн Алтансүх гэх залуу тохижуулж өгсөн байна. Тэрбээр найз А.Цэрэнбат, З.Болд, Р.Сэддорж, Ганболд, Есөн шижир ХХК-ны захирал Н.Гантулга нартай хамтарч тус номын өргөөг тохижуулсан байна. Мөн БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа тус үйл ажиллагаа дээр хүрэлцэн ирж ном хандивлажээ.
Уг номын өргөөг тохижуулсан Л.Алтансүх цахим хуудаснаа “Төрсөн газар шороо, Төрөлх Монгол хэл, Түмэн олноо өмгөөлж, хэнтэй ч хэнхдэг заамаа хуваалцахад бэлэн явдаг, хэлэх үгээ хэзээ ч татаагүй ард олны гүн хүндлэлийг хүлээсэн яруу найрагчдаа бага ч гэсэн дэм үзүүлсэндээ баяртай байна” хэмээн бичсэн байна.