8o
Улаанбаатар хот
mobile menu

“Бяцхан мисс” хүүхдийн байгууллагын охид Э.Маргад-Эрдэнэ хүүг эргэж очжээ

2019-05-10 11:43:33

БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд соёл, урлагийн томоохон наадам болох “LBM Awards” зохион байгуулагдсан билээ. Тус наадмын “Luxury Brand Kids Model Awards” төрөлд “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын “ЭМИG”охидын бүжгийн хамтлагийн охид амжилттай оролцжээ.

“ЭМИG”охидын бүжгийн хамтлагийн охид тэмцээндээ оролцсоны дараагаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр БНСУ-д эмчилгээ хийлгэж буй Э. Маргад-Эрдэнэ хүүг очиж эргэн, эмчилгээнд нь хандив өгчээ. Тэд Э.Маргад-Эрдэнэ хүүг анхны химийн эмчилгээгээ хийлгээд түр амьдарч байсан гэрт нь сураглан очиж, халуун сэтгэлийн тусламж үзүүлсэн байна.

Энэ талаар “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг “БНСУ-ын Сөүл хотод зохиогдсон “Luxury Brand Kids Model Awards” тэмцээнээ дуусгаад Э. Маргад – Эрдэнэ дүүгээ анхны химийн эмчилгээгээ хийлгээд түр амьдарч байсан газар нь охидын хамтаар очсон юм. Хүний нутагт өвчтэй хүүгээ эдгээн гээд элгэндээ тэврээд ирсэн нэгэн гэр бүл, өвчиндөө бууж өгөлгүй маш их тэсвэр тэвчээр гарган босоод сууж чаддаг болсон дүүгээ хараад сэтгэл үнэхээр шимширлээ. Биднийг очиход гурван эмэгтэй оччихсон буцах үед хоёр оюутан хүү зөрөөд орж байхтай тааралдаад Монголчуудынхаа сайхан сэтгэлийн дэмэнд маш их баярласан” гэдгээ хуваалцав.

Хэдхэн хоногийн өмнө зураач Ж.Анунаран болон дүрслэх урлагийн уран бүтээлчид хүүд туслах “Маргад эрдэнэ миний эрдэнэ” аянд нэгдэн, хандивын үзэсгэлэн зохион байгуулж 30 сая төгрөгийг хүүд хандивласан. Түүнчлэн Төрийн соёрхолт, дуучин Д.Болд Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан “Bold 12 ертөнц” аялан тоглолтын үеэр Г.Маргад-Эрдэнэ хүүг эргэж очсон юм.

Ийнхүү урлаг, соёлын уран бүтээлчид хүнд өвчтэй хүүд туслах аянд сайхан сэтгэлээр нэгдсээр байна. “Хэний зүрх бусдын төлөө цохилно, тэр хүн үнэхээр агуу “ гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Бусдын төлөө цохилох зүрхтэй байна гэдэг энэ орчлонд төрсөн хүн бүхний хамгийн эрхэм чанар билээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Tuslaj baigaa ni zuv ch Ene avgai byatshan hvvhdvvdiig ashiglaj mungu hvvlegch zalitai avgai hvvhdvvdeer biznes hiij erseg ehees ni ih mungu avdag
2019/05/17 64.119.16.17
Уншигч
сайн санааны үйлийг чимээгүй хийдэг хүмүүст би дуртай
2019/05/13 202.21.96.74
уншигч
Туслаж байгаа нь сайшаалтай ч үхэлтэй тэмцэж байгаа энэ үрийн зургийг хамт авахуулж тавиад л өөрсдийгөө рекламдахаа болио. Ийм ядруу зургийг ертөнцийн мэдээлэлд цацах нь маш сөрөг үр дагавартай.
2019/05/13 43.242.242.4
та нарт баярлалаа
Монголчууд цөөхүүлээ боловч их тусархуу. БИЕ биесээ дэмжиж байх хэрэгтэй.
2019/05/11 43.242.243.222
zochin
yuun byatshan miss bolood yavchiv aa . manai angiin hachin sonin ohin miis bolson eej ni yaamand ajilladag hulgai hiideg gej sonsson
2019/05/10 185.39.141.108
Багш Энхээ
Монгол хүмүүс сайхан сэтэлтэй ард түмэн. Хүүхдүүдээ ч гэсэн. бусдад тусалдаг болгох нь зөв
2019/05/10 202.126.89.8
sain bna.mash zuv.
zasgiin gazar tur n huud emchilgeenii mungiig gargaad ugch bolno shuu dee?hereggui humuus n heden terbumaar n tsuslaad bdag.busad oron irgediinhee eruul mend ami nasnii tuluu mungu gargaad avraad bna.
2019/05/10 66.181.176.140
  • Recent
  • Most Read
  • Most Comment