Эрдэмтэд Зика вирус нь төрөлхийн тархины гажиг, ялангуяа хүүхэд жижигхэн толгойтой төрөх эмгэгийн шалтгаан эсэхийг судалж байна.Эрдэмтэд Зика вирус тархины хамгийн гадна талын хальсан дах эсүүдээс сонгон халдварлаж, эс хуваагдан, шинэ эсийг бий болгохгүй болгож, бүр эсийг үхүүлдэг болохыг тогтоожээ.
Гэвч нэг эрдэмтэн энэ нээлт нь Зика вирус, тархины гажиг хоёр шууд холбоотой гэж үзэхэд хангалтгүй гэж үзэж байгаа аж. “Тархины гадна талын бүрхүүл хальсыг бүрдүүлж буй эсүүд нь Зика вируст өртөмтгий учраас эсийн өсөлт зогсох шалтгаан болж байгаа юм” гэж туршилтыг явуулсан эрдэмтдийн нэг Гуо Ли Мин ярьсан байна.