8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон орны амтат цайнууд

2016-03-05 15:01:00

Цай бүрт улс орны онцлогийг харуулсан өвөрмөц хэв маяг бас амт байдаг. Мөн цайг хэрхэн  бэлтгэх, уух нь өөр заншилтай. Ингээд улс орнуудын аяга цай хэрхэн харагддаг талаар сонирхоцгооё.

Япон

Өндөр чанарын навчийг нунтаглаж хийдэг.

Энэтхэг

Энэтхэг үндэсний уламжлалт цай баялаг түүхтэй. Уламжлалт масала цайг олон жилийн турш Өмнөд Азиас оруулж ирдэг байжээ.

Их Британи

Их Британид хар цайг сүү болон сахартай уудаг.

Турк

Туркийн халуун кофе алдартай ч улсдаа цай нь илүү нэр хүндтэй. Хар цайг нь сүүгүй, элсэн чихэртэй уудаг ажээ.

Төвд

Төвдийн сүүтэй цай давс болон маслотай байдаг байна. Илүү амттай болгохын тулд хэдэн цагийн турш аагшуулдаг. Харин давс болон маслоо цайгаа өгөхийн өмнөхөн нэмж өгдөг.

Марокко

Ихэвчлэн шинэхэн гааны навчтай цай уудаг.

Хонгконг

Сүүтэй цайг мөс, өтгөрүүлсэн сүүтэй өгдөг.

Тайвань

Цайг халуун, хүйтэн ямар ч байдлаар хэрэглэж болох бөгөөд элсэн чихрийн сироп дагуулж өгдөг.

АНУ

Чихэртэй, мөстэй цай. Ихэнхдээ элсэн чихэр, нимбэг болон хөөсрүүлэх зорилгоор чимх хүнсний содын хамтаар өгдөг байна.

Орос

Орос улсад байхуу цайг ихээр хэрэглэдэг. Олон жилийн өмнө самоварт аагшуулдаг байжээ.

Пакистан

"Масала" цай нь Энэтхэгт төдийгүй Пакистанд бас алдартай юм байна.

Тайланд

Өтгөрүүлсэн сүү болон мөстэй хамт өгдөг хүйтэн цай

Хятад

Хятадад цай чанах олон арга бий. Цай болгонд тодорхой жор байдаг учир цайнууд өөрийн гэсэн өвөрмөц амттай байдаг.

Египет

Элсэн чихэргүй хар цай уудаг.

Аргентин

"Мате" цай витамин ба хэт исэлдлийн эсрэг бодисуудаар баялаг.

Өмнөд Африк

"Ройбуш" – Зөвхөн Өмнөд Африкийн нутагт ургадаг улаан цайгаар хийдэг. Ихэнхдээ сүү, элсэн чихэргүй хэрэглэдэг байна.

Мавритани

Мавританд гаатай цай алдартай бөгөөд тусгай жороор хийдэг байна. Цайг уухдаа гурван үе шаттайгаар уух бөгөөд алхам бүрийнх нь чихрийн хэмжээ ихэсдэг.

Малайз

"Teh tarik" цайг хар цай, сүү, элсэн чихрийн хамт хөөсөртөл нь хутгадаг байна. Өдрийн хоолны дараа уухад нэн тохиромжтой.

Кувейт

Кувейтэд хар цайг кардамон болон гүргэмтэй хамт найруулдаг.

Катар

Сүүтэй хатуу цайнд дуртай. Хар цайны навчийг аагшуулж дээрээс нь сүү, элсэн чихэр хийдэг байна.

Монгол

Ногоон цайгаар аагшуулж, сүү болон давс хийдэг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл