8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн сайд БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

2019-04-30 10:28:00

Эрүүл мэндийн сайд БНСУ-ын  Сүрьеэгийн Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.  УИХ-д сүрьеэгийн эсрэг лобби  бүлэг байгуулагдаад хоёр дахь жилдээ ажиллаж байна.Тус бүлгийн гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах гэрээнд  гарын үсэг зурлаа. Гэрээнд шинээр баригдах олон эмэнд дасал сүрьеэгийн эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэн сургах, сүрьеэг эрт илрүүлэх урт хугацааны төсөл хэрэгжүүлэх, хүн амд энэ өвчний талаар мэдлэг мэдээлэл олгох чиглэл тусгагджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2030 он гэхэд 100 мянган хүн амд ногдох сүрьеэгийн өвчлөлийг 13 хүртэл бууруулах зорилт тавиад байгаа юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч  Кон Ман Ху нар "Сүрьеэгүй Азийн төлөө" хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Ийм аюул ирэн гэж мэдээ төр улс хэртэл анхаардаа авч байсан та нар газар булааж авчаад энэ20 жилд ийм байдалд оруулаж байна газар мундсан биш зайсанд байсан эмнэлэг байхгүй болгоо биз дээ
2019/05/25 103.212.116.240
зочин
70-80 онд сүрье эмнэлэг маш сайхан газар байлгаж хоол ундын бэлддэг фрем хүртэл байсан одоо болхоор бүгдээр газар авчхаад та нар үхэх гэсэн шиг барилга бар ьж тансаг амьдрач ард иргэд
2019/05/25 103.212.116.240
иргэн
сүрье гэдэг өвчин агаар бохирдолт нэн ядуугийн өвчин шүүдээ тийм учраас гадаадаас мянга эм татан оруулаж мөнгө үрж болохгүй тийм дотоодоо арга хэмжээ авч амьдрал ахуй сайжруулах хэрэгтэй
2019/05/25 103.212.116.240
АХМАД.СХД
ЭМ-сайд Сарангэрэл эмч хүн биш гэхэд нийгэмд тустай зүйлийг маш ихээр санаачилж байгаад туйлын ихээр талархаж байна, "ТВ-5 "-ыг санаачлаад эхлэхээс мэдэх юм байна .Сарангэрэл сайдадаа ажлын амжилт .
2019/05/21 202.9.42.30