1990-ээд оны эхээр усан дотор гар, хөлөөрөө зэрэг зураг зурдаг Лүүрэвийн Өнөрчимэг бүсгүйн тухай мэддэг болж, ер бусын авьяас чадварынх нь талаар шагшин ярилцдаг болсон билээ. Түүний гайхалтай авьяасыг Монголын нийгмийн нэг хэсэг нь эхэндээ хүлээн зөвшөөрөхгүй “Бас нэгэн шизотой хүүхэн” гэж тохуурхангуй хандаж байсан. Тэрбээр сүүлийн үед улс төр болоод нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон. Янз бүрийн хөдөлгөөнд оролцож, сүүлд бүр сонгуульд нэрээ дэвшүүлэхээ зарлаад амжсан. Энэ талаараа цахим хуудаснаа “Энэ жил намаас ангид сонгууль явагдаж ард түмэн ялах ёстой. би биe даагчдийг дэмжих хөдөлгөөнд нэгдэж байна. би баян-зүрх дүүргээс нэрээ дэвшүүлж өрсөлдөх болноо” хэмээн өөрийн намтар хийж бүтээсэн ажлаа тайлагнасан. Тэгвэл тэрбээр цахим хуудаснаа өнөөдөр салхитай, хур тундастай, хүйтэн өдөр салхинд гарч монголыг хайрлах хүмүүсийг од шиг олон болгоо ч хэмээн уухайлан хурайллаа... хэмээн баатрын хувцастай зургаа тавьжээ. Түүний зурагны дор хүмүүс “Хавар болоод хүмүүсийн өвчин нь сэдэрчихэж, Мөрөөдлийн багийн шинэ гишүүн” гэх мэтээр хэлжээ. Үүний доор тэрбээр “Энэ мөчид тэнгэрт 5 эрдэнэ шингээсэн аагтай өтгөн цайгаа өргөж монголыг минь намаас угжиж өссөн арчаагүй цөөнх иргэдээс салгаа ч гэж хүссэн юм. Цайны өргөл маш хүчтэй шүү дээ. Би угаасаа монголын нэрийг хангалттай дэлхийд өөрийн чадлаар дуурсгаж чадсаан. Залуу нас минь бүр ч их үүнээс их атаачидтай учирч байсан ч тоогоогүй. Энэ удаа бас тоох ёсгүй. Сайхан сэтгэлтэй хүмүүст баярласнаа хэльe” гэжээ.
Зураач Л.Өнөрчимэг монголыг хайрлах хүмүүсийг од шиг олон болгоо ч хэмээн уухайлан хурайлжээ
2016-03-05 14:10:00