Япон улсын нийслэл Токио хотноо болсон "Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээн"-д долоон настай бяцхан тамирчин Н.Нэмүн аваргалсан билээ.
Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх Н.Нэмүнийг хүлээн авч уулзаж, "Шилдэг хүүхэд" медалиар шагнасан байна.