“Бүрэнхий” киноны од Роберт Паттинсон зөвхөн кинонд тоглоод зогсохгүй дэлхийн томоохон брэндтэй амжилттай хамтран ажиллаж байна. Саяхан тэрээр Dior Homme-ийн шинэ загварын сурталчилгааны зураг авалтад оролцжээ. Дөрвөлжин хээтэй цамц, хар өмд, хар шилтэйгээр авахуулсан түүний зургийг барууны хэвлэлүүдэд “Эдвард Каллен эргэн ирлээ” хэмээн бичиж байна. Dior-ийн эрэгтэй хувцасны шинэ загварын сурталчилгааны хар цагаан зургийг алдарт Карл Лагерфельд өөрөө авчээ. Dior-ийг рекламдаж байгаа нь зөвхөн энэ удаагийн биш бөгөөд эрчүүдэд зориулсан сүрчигийг Роберт Паттинсон сурталчилж байсан билээ.
“Бүрэнхий”-н од Dior-ийн шинэ рекламд
2016-03-05 11:26:00