Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө маргааш тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдээд байсан.
Тэгвэл удтал хүлээлгэсэн оюутны үндэсний тэтгэлгийг олгож эхэлжээ. Тодруулбал, энэ долоо хоногтоо багтаан оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг шилжүүлж дуусах юм байна. Түүнчлэн өнөөдрөөс МУИС-ийн зарим салбар сургуулиудын Төрийн банкны данстай оюутнуудад тэтгэлэг олгож эхлээд байгаа аж.
Дашрамд дурдахад, 2015-2016 оны хичээлийн жилийн есөөс арванхоёрдугаар сарын үндэсний тэтгэлгийн болзлыг нийт 52 мянга гаруй оюутан хангасан аж. Үүнд нийт 16 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна.