8o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөрийн бөхчүүд БУРИАДАД МЕДАЛИЙН УРГАЦ ХУРААВ

2019-04-01 13:52:00

ОХУ-ын Буриад улсын Оронгойской, Хиагтад чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн боллоо. Гуравдугаар сарын 29-нд Оронгойскойд болсон Афганистаны дайны баатар Батожапа Бимбаевич Батуевийн нэрэмжит 27 удаагийн тэмцээнд Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн гурван тамирчин оролцсоноос манай 51 кг-ын жинд Э.Цэрэндаваа алт, 48 кг-д Ц.Баярсайхан хүрэл медаль хүртжээ. 
Маргааш нь Хиагтад болсон "Ковер-Кяхта" тэмцээнд Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн”клуб, “Голомт” цогцолбор, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн өсвөр үеийн тамирчид оролцов. 20 дахь удаагийн тэмцээнд манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.
38 кг-ын жинд Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин А.Анх-Эрдэнэ алт, 38 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Н.Ганпүрэв мөнгө, 55 кг-д “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин М.Мөнхтөгөлдөр мөнгө, 35 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин Н.Ханбилэг, 48 кг-д “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Ц.Баярсайхан, 51 кг-д Э.Цэрэндаваа хүрэл медалийн эзэн боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment