8o
Улаанбаатар хот
mobile menu

Зураачид Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээнд зориулан дуудлага худалдаа зохионо

2019-03-27 12:02:46

Буруу оношилсноос эрүүл мэнд, амь нас нь хохирох аюулд хүрээд буй зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүд туслах хандивын аян эхлээд байна.Мэдрэлийн эсийн хорт хавдартай бяцхан хүүг манай эмнэлэг, лабораторид бөөрний хорт хавдар байна хэмээн буруу оношилж, улмаар химийн хүчтэй эмчилгээ, бөөрний хагалгаа хийснээс цаг алдаж, угаас хүнд өвчний онош дээр нь буруу эмчилгээний уршигаар хүү өнөөдөр үхэл амьдралын зааг дээр байна. Бяцхан хүүд амьдрал хайрлахыг хүссэн зураач, уран бүтээлчид сэтгэлээрээ нэгдэн өөрсдийн уран бүтээлийг хандивлан, дуудлага худалдаа явуулахаар болоод байна.

Бүтээлийн орлого 100 хувь хүүгийн эмчилгээнд зориулагдах аж. “Маргад-Эрдэнэ Бидний эрдэнэ” нэртэй уг аяны хүрээнд зөвхөн дуудлага худалдаа явуулаад зогсохгүй, уран бүтээлчдийн үзэсгэлэн гаргаж, урлагийн өдөрлөг, тоглолт зохион байгуулж, хандивын хайрцаг аялуулна. Хандивын аян хүн бүхний өмнө нээлттэй бөгөөд хандивын бүтээлийг гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл авна.

 

image

 

Хүүгийн эмчилгээ хоёр жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт зардал 400 сая вонн буюу манайхаар 900 сая төгрөг болно. Одоогоор хүүгийн ээж М.Мөнхцэцэгийн дансанд 45 сая төгрөг цуглаад байна.

 

Холбогдох данс: 5035477352 Мөнхцэцэг /ХААН БАНК/

Холбогдох дугаар: 94949941

Бүтээл хандивлах: 91091101, 88686441

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл