Хятадын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт гранпри тэмцээн өчигдөр эхэлсэн.Тэгвэл манай тамирчид амжилттай барилдаж аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд "А" хэсгийг тэргүүлэн барилдаж, Туркменистан, Японы бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсон. Хагас шигшээд Австрийн Сабрина Фильцмозер, аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряам нарыг цэвэр ялж аварга боллоо.
Д.Сумъяа Чиндаогийн гранприд түрүүлэв
2015-11-21 14:51:00