8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгийн 13 настай сурагчаас илэрчээ

2019-03-13 09:59:00

Хэдхэн хоногийн өмнө  Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллахаар ирсэн гадаад иргэнээс Улаанбурхан өвчин илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн. Мөн дахиад  2019 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар дахин нэг тохиолдол Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн байна. Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү улаанбурханаар өвчилсөн нь 2019 оны гуравдугаар сарын 9-ний өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, сургалт сурталчилгааг идэвхитэй зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг сэргээх сургалт зохион байгуулахад салбарын яам анхаарч ажиллахыг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment