Францын "The Voice" шоуны оролцогч франц эмэгтэй Лили Чунг урианхай ардын "Жаран цагаан адуу" дууг дуулсан байна. Шүүгчид нь түүнийг сайхан хоолойтой юм гээд геноцидын тухай дуу гэхэд бүүвэйлж байгаа юм шиг сонсогдсон хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. "Жаран цагаан адуу” дууг Монголын хязгаар нутгийнхны сэтгэлийн илрэл, тэдний амьдралаас урган гарсан гунигт дуун хэмээдэг ч түүхч, судлаачдын хувьд хэд хэдэн янзаар тайлбарладаг.
Энэ дуунд,
Арван цагаан адууны минь
Алаг нь хаана байна ах нар минь
Арван хошуу нутгийн минь
Цэрэг нь хаана байна эгч нар минь
Жаран цагаан адууны минь
Алаг нь хаана байна ах нар минь
Зургаан хошуу нутгийн минь
Цэрэг нь хаана байна эгч нар минь
Далан цагаан адууны минь
Ардаг нь хаана байна ах нар минь
Долоон хошуу нутгийн минь
Цэрэг нь хаана байна эгч нар минь
Наян цагаан адууны минь
Ардаг нь хаана байна ах нар минь
Найман хошуу нутгийн минь
Цэрэг нь хаана байна эгч нар минь хэмээн өгүүлдэг юм.