8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авчээ

2019-03-10 11:46:43

Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авснаас 354.5 кг дутуу буюу 81 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт худалдаж авчээ.

2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байв. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байгаа юм.

Өнгөрсөн сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувьтай байв. Мөн тус сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111,748.31 төгрөг байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment