Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” ирэх баасан гаригт тохиож байна. Монгол Улс энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульдаа оруулж бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. “Мартын 8”-ны баярын өдрийг тохиолдуулан урлаг соёлынхны олон тоглолтууд болдог уламжлалтай.
Тэгвэл Эрдэнэт хотын ХАНГАРЬД ПАЛАСТ 3- сарын 7-ны өдөр 19 цагт МУГЖ Дуучин Т.Ариунаа, МУСТА Хийлч Ч.Дэлгэрцэцэг, Андууд хамтлагийн хамтарсан тоглолт ганцхан удаа тоглогдох гэж байна.
Харин 3-р сарын 8-ны 19 цагт МУАЖ Дуучин А.Долгор, МУГЖ Дуучин Б.Сарантуяа, Андууд хамтлагийн хамтарсан тоглолт мөн ганцхан удаа тоглогдохоор болжээ.
Эрхэм та элбэрэлт Ээждээ, энэрэлт хань, энхрий бүсгүйдээ баярын бэлэг барихыг хүсвэл 3-р сарын 7,8-ны өдрүүдийн 19 цагт Эрдэнэт хотын ХАНГАРЬД ПАЛАСТ болох тоглолтыг сонирхоорой.
Дашрамд сонирхуулахад энэхүү тоглолтыг МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Sound of Mongolia LLC хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тасалбар 90 хувийн борлуулалтай байгаа гэнэ.
Бүсгүйчүүд хайр хүндлэл хүлээх дэлгэр баярт өдөр айсуй…
СЭДВҮҮД:ОНЦЛОХ
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
ЭНТЕРТАЙНМЕНТ
Жүжигчин Б.Одончимэг олон улсын театрын наадамд түрүүлжээ
Нийтэлсэн
21 цаг өмнө
-
2019-03-06
Нийтэлч
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан “International Theatre 2019” олон улсын наадам амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэлсэн байна.Тэрбээр ганц хүний жүжгийн төрөлд зохиолч, яруу найрагч Д.Урианхайн “Цонхоор харсан хүн” жүжгээрээ оролцож тэргүүн байр эзэлсэн байна.