8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Дөлгөөн соёлын тэргүүний ажилтан боллоо

2019-03-03 11:00:00

Жүжигчин О.Дөлгөөн "Тэнгэрээс буусан од" УСК-ы нээлтийн үеэр соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Тэрбээр шагналаа авсаныхаа дараа өөрийн цахим хуудсандаа "Яг одоо АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод өглөөний 07:00 цаг болж байна.

 Монголд миний тоглосон "Тэнгэрээс буусан Од" киноны нээлт болж байна. Би энд баярлаад нойр хүрэхгүй байна. Харин дөнгөж сая хамтран тоглогч Далайгийнхаа залгасан дуудлаганы тусаар бас нэгэн гайхалтай мэдээгээр өдрийг эхлүүллээ. Соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдгээр энэ өдөр киноныхоо нээлтийн арга хэмжээний үеэр би нь энгэрээ мялаалаа.

Зүүдлээд байна уу гэж гайхаж хэсэг бодлоо. "Хувьсал" продакшины хамт олондоо үнэхээр их баярлалаа. Мөн кино үзсэн хүмүүсийн эерэг сэтгэгдэл маш их иржээ.

Жүжигчин хүнд тоглохыг хүсэж шунаж тоглох дүр гэж байдаг. Маш их баярлаад бичих зүйл толгой дотор бөөн бөөнөөрөө орж ирээд хэсэгхэнийг нь гаргаж сийрүүллээ. Мөн хамтдаа СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан найздууддаа халуун баярыг хүргэе" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment