Улаанбаатарын Бритиш Сургуулийн өмчлөлтэй холбоотой маргаан дэгдсэн байна. Тус сургууль руу хэсэг бүлэг хүмүүс дайрч, багш ажилчдыг зодсон байна. Энэ талаар Улаанбаатарын Бритиш Сургуулийг үүсгэн байгуулагч, УЗ-ын дарга Ц.Ариунаа дөнгөж сая лайв бичлэг хийлээ.
Тус сургуулийн захирал Ц.Ариунаа "Эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө, Эрхэм хүндэт Ерөнхий сайд би иргэний эрхийнхээ хүрээнд та бүхэнд хандаж байна. Би 2010 онд байгуулсан сургуулийнхаа дотор төрийн далбааныхаа дэргэд барьцаалагдаад, хүч түрэмгийлсэн хүмүүсийн дунд зогсож байна. Би хэдэн онд ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдэмээр байна. Би Монгол Улсын боловсролын салбарт ирээдүй үр хүүхдийнхээ төлөө энэ сургуулийг байгуулсан. Энийг бүх хүн мэднэ. Та нар манай сургуулийн вэб сайт руу ороод үзээрэй. Хэн яаж байгуулсныг үзээрэй. Баян чинээлэг хүмүүс бидний Монгол улсын ирээдүйн төлөө хийсэн баялгийг булаан дээрэмдэж байгаа юм байна. Энэ төрөөс дээрэмдэж авсан НИК компани биш. Энэ бол Эрдэнэтэд бинзен шахаж байгуулсан ПЕТРОВИС ХХК биш. Энэ бол миний оюун санаагаа дайчлан бүтээсэн хөрөнгө. Тиймээ, ПЕТРОВИС ХХК Ц.Оюунгэрэл хөрөнгө оруулсан нь үнэн. Гэхдээ тэр хүний 2,5 сая ам.доллар 30 хувьд нь хүрэхгүй хөрөнгө оруулалт хийсэн. Бусад мөнгөө би ХАС БАНК-аас зээл авч байгуулсан. Энэ зогсож байгаа залуучууд хэний төлөө намайг ингэж байгаа юм бэ?. Ж. Оюунгэрэл гэж хэн юм бэ?. Та нар юуны төлөө тэмцэж байгаагаа мэдэх үү. Би Англиас энэ утаатай Улаанбаатарт өндөр цалинтай багш нарыг яаж авчирдагыг мэдэх үү. Өнөөдөр АНГЛИ багш нар чемоданаа чирээд буцаж байна. Намайг хамгаалах төр улс байна уу. ШАРК Ж.Оюунгэрэл эгчээ, та бусад компанид хөрөнгө оруулчаад яг ингэж дээрэмдэх үү" Тийм ШАРК байдаг юм уу" хэмээн хэллээ.
Ц.Ариунаа: ШАРК Ж.Оюунгэрэл эгчээ, та бусад компанид хөрөнгө оруулчихаад яг ингэж дээрэмдэх үү. Тийм ШАРК байдаг юм уу
2019-02-24 01:14:00