Нэг хэсэг байнга шахуу хэвлэлийн хуудаснаа заларч байсан “Алтжин”-ийн Г.Алтан хатагтай сүүлийн үед банк байгуулахаар завгүй яваа сурагтай. Тэрбээр “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын” гэх нэртэй банк байгуулж, санхүүгийн салбарт хүч үзэхээр шийджээ.Шинэ банкныхаа ТУЗ-ыг хатагтай Г.Алтан өөрөө даргалах бол Д.Баатаргэрэл, Г.Буянжаргал, Н.Мянганбаяр, Чан Кван Хун нар тус зөвлөлд нь багтсан байна.
Ямартай ч Монголбанкнаас шинэ банкныхаа зөвшөөрлийг авахаар хөөцөлдөж яваа Г.Алтан хатагтай банк байгуулахад шаардлагатай 16 тэрбум төгрөгийн дүрмийн санг нь бүрдүүлчихсэн бололтой. Харин санхүүгийн эх үүсвэрийн дийлэнх хувийг Г.Алтан дангаараа хариуцаж байгаа аж.