Сар шинийн босгон дээр ажил үйлсээрээ манлайлсан салбар салбарын шилдгүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон медаль гардуулахаар болсон. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа маргааш Төрийн ордонд болох юм. Тэгвэл төрийн дээд одон медаль хүртэх хүмүүсийн дунд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү багтсан байна. Түүнд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ.
Жүжигчин С.Өлзийхүүд Гавьяат цол хүртээнэ
2019-02-02 10:38:40