8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэй боксын дэлхийн чансаанд дөрвөн тамирчин багтжээ

2019-01-31 09:51:51

Олон улсын боксын холбоо эмэгтэй тамирчдын чансааг шинэчилэн жагсаажээ. Монголын боксын спортын дөрвөн эмэгтэй тамирчин дэлхийн чансаанд багтсан байна.

Монголын Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр "Хангарьд" боксын клуб мөн "Зевс" боксын клубын тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ М.Нандинцэцэг 875 оноогоор гуравдугаар, үндэсний шигшээ багийн гишүүн, "Монгол эрч" клубийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Жаргалан 325 оноогоор 14 дүгээр, үндэсний шигшээ багийн гишүүн, "Ширэн бээлий" клубийн тамирчин ОУХМ М.Мягмаржаргал 50 оноогоор 25- дугаар, үндэсний шигшээ багийн гишүүн, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Э.Эрдэнэтуяа 25 оноогоор 26 дугаар байрт тус тус Дэлхийн чансаанд бичигджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл