Үндэсний бөхөд сүүлийн жилүүдэд даваа унаа нь найраатай болж, бөхчүүд цолоо хүч мэхээр биш хөрөнгө чинээгээр авдаг болсон нь нууц биш. Үндэсний спортыг уналтанд оруулаад байгаа энэ явдлыг хэдийгээр засч зөв замд нь оруулахаар ажиллаж байгаа гэдэг ч төдийлөн өөрчлөглсөн зүйлгүй. Хэдэн жилийн өмнө хэдэн сая төгрөгөөр үнэлэгддэг тухай яриа гарч, хэвлэлийнхэн Хөдөлмөрийн баатруудаас хэн нь хамгийн олон начин төрүүлсэнийг нь хүртэл онцлоод авсан. Тэгвэл аваргуудын хоорондох наймаа илүү томоор яригддаг бололтой. Өнөөдөр твиттерт нэгэн жиргээ содон байлаа. “Энэ МАНгар ичихчгүй @SumiyabazarD -т унаж өгөөд авсан 570 одоо ч унасаар явна. Ядаж номероо сольдог байгаа @Asashoryu” хэмээн Их аварга Асашёорюүд хандан бичжээ. Гэвч үүнд нь Асашёорюү уурсан “Гайгүй юм болов уу гэсэн чинь усан тэнэг байна шдээ чи” гэснээ “Миний анхны машин. Аваргын эгч нь авсан юм надаас” гэжээ.
Дархан аварга Г.Өсөхбаяр Д.Сумъяабазарт унасаныхаа төлбөрт Lеxus 570 авсан нь ил болов уу
2016-03-01 10:22:00