Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг 2019 оны утга зохиолын салбарын нобелийн шагналд дахин нэр дэвшүүлэхээр болсон байна. Тодруулбал өнгөрсөн оны нэгдүгээр сард нобелийн хорооноос утга зохиолын шагналд нэр дэвшүүлж байсан юм.
Энэ жил мөн нобелийн шагналд зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид ирүүлжээ. Харин ШУА холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгджээ. Уг саналыг Монголын зохиолчдын эвлэлээс батламжилж, нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны энэ сарын 31-ний дотор Шведийн нобелийн хороонд мэдэгдэх ёстой юм байна.