Монголын оюутны өдөр үүсэж хөгжсөн өдөр буюу ирэх сарын 04-ны өдөр 14.00 цагт оюутнууд тайван жагсаал хийж, өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх юм байна. Тэд Засгийн газар, БСШУЯ болон бусад холбогдох байгууллагуудад хандан оюутныг ажлын байраар хангах тухай болон 70200 төгрөгийн тэтгэлэг, нийтийн тээвэр, оюутны эрхийн тухай асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавих аж. Мөн тэнд цугласан нийт оюутнуудын анкетыг хүлээн авч, АСЕМ-д ажиллах бүртгэлийг явуулж, холбогдох байгууллагууд руу анкетыг илгээх юм байна.