8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Даваадорж Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд түрүүлжээ

2019-01-17 15:10:00

Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос энэ сарын 6-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Таерзиун, Жинан хотноо Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын их наадмыг зохион байгууллаа. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон спортын мастер Ш.Даваадорж гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээний нийлбэр дүнгээр 2016-2017 оны цуврал тэмцээнд чансаагаараа дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цувралд долдугаар байранд шалгарч Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигджээ. Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд 26 улсын 1200 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН
ГАЙХМААР ЁСТОЙ ХЭЛЭХ ҮГ АЛГА ДЭЛХИЙ ДАЯАР БИДНИЙГ УЛАМ ИХ МЭДЭХ БОЛТУГАЙ
2019/01/17 103.111.68.3