"Монгол HD" телевиз анх удаагаа Азийн телевизийн наадамд уран бүтээлээрээ дөрвөн номинацид нэв дэвшүүлэн өрсөлдөж, "Шилдэг энтертайнмент" нэвтрүүлгийн төрөлд "The Voice Of Mongolia" нэвтрүүлэг Тайван болон Индонез, Хонконгийн шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж шилдгийн шилдэг энтертаймент нэвтрүүлгээр шалгарчээ. Мөн "The Voice Of Mongolia" нэвтрүүлэг "Азийн шилдэг нутагшуулсан контент"-оор Энэтхэг болон Тайланд улсын шилдгүүдтэй өрсөлдөн, шилдгээр шалгарсан байна. Шагналаа гардан авсны дараагаар "Монгол HD" телевизийн стратеги, бодлого, төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Бат-Эрдэнэ "Хамт олноороо бахархаж байгаагаа хэлмээр байна. Түүнчлэн бүх үзэгч нартаа баярлалаа. Бид энэ үдэш Монгол хүн гэдгээрээ үнэхээр их бахархаж байна" гэв. Азийн телевизийн наадмын шилдгүүдийг Ази тивийн өнцөг булан бүрээс сонгогдсон 60 шүүгч тодруулдаг бөгөөд сонгон шалгаруулалтад олон улсын аудитын "PWC" агентлаг хяналт тавьдаг байна
Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлгээр "The Voice Of Mongolia" шалгарлаа
2019-01-14 12:48:00