Польшийн нийслэл Варшав хотноо болсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний эхний өдөр манай бүсгүйчүүдээс А.Цолмон, Б.Мөнгөнчимэг нар алт, М.Бундмаа, Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртсэнээр манай баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн юм.
Өчигдөр тэмцээний 70 кг-д зодоглож буй "Женко" клубын тамирчин ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал мөнгөн медаль хүрсэн юм. Ийнхүү манай эмэгтэй баг 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 34 орноос 2-р байр эзэллээ.