Дэлхийн сонгодог урлагт эх орныхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Санкт-Петербургийн Марийнский театрт дахин дуулахаар болсон байна. 2018 оны сүүлээр тус театрын дотоодын үйл ажиллагаа хурцдаж Г.Ариунбаатар дуучны багшийг театраас хөөх шийдвэр гарахад тэрбээр багшийгаа даган тус театрыг орхих хүсэлтээ илэрхийлж байсан юм. Тэгвэл Марийнский театр түүнийг дахин урьж, урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ.Энэ тухайгаа Г.Ариунбаатар өөрийн фэйсбүүкт “Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна” гэсэн байна.
Г.Ариунбаатар: Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах боллоо
2019-01-10 11:56:30