УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулах үеэр "Энэ жилийн төсөв дээр агаарын бохирдолтой тэмцэхэд 5 орчим тэрбум төгрөг тусгасан. Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хороо хуралдаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв алхам хийжүүлэх, орон сууцжуулах асуудал. Энэ жил төсөвлөсөн 5 тэрбум төгрөг дээрээ үндэслээд бодлогоо үргэлжлүүлээд явна. Байгалийн хийн, нүүрснээс гаргах хийн үйлдвэр байгуулна. Нүүрснээс хий боловсруулах асуудал технологийн үйл ажиллагаа нэмж шаардагдаж байгаа. Байгалийн хий нь Тавантолгойн бассейнийг үндэслэнэ. Хийн үйлдвэрүүдээ байгуулна. Шахмал түлшний үйлдвэр асуудлуудаа шийдсэн байгаа. 10 орчим мянган өрхийг шахмал түлшийг татаастай шилжүүлнэ. Энэ жилээс цахилгаан халаагуураар дэмжих үүднээс шөнийн цагийн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулна" хэмээн хэлсэн юм.
Шөнийн цагаар цахилгааны тарифыг 50 хувиар бууруулна
2015-11-21 14:11:00