Монголбанк өнгөрөгч 2018 онд нийт 22 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5 хувиар ахиу үзүүлэлт юм.Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны зургадугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөлжээ. Мөн өнгөрсөн оны 10 дугаар сарын 15, 18-нд орон нутагт буюу Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өгсөн гэдгийг Монголбанкныхан тодотгож байна.
Монголбанк өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авчээ
2019-01-02 09:18:10