69 дэх удаагаа зохиогдох Каннын кино наадам ирэх тавдугаар сард болно. Тус наадамд манай улсаас “Содура” уран сайхны киногоор “UBS” телевизийн уран бүтээлчид өрсөлдөхөөр болжээ. Каннын кино наадам нь олон улсын түвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулагддаг наадам юм. Уг наадамд өрсөлдөх киноны тоонд багтах албан ёсны шалгаруулалтад “Содура” уран сайхны кино тэнцсэн байна. Наадмын тэргүүн дээд шагнал “Palme d Or” буюу "Алтан далдуу мод"-ны төлөө монгол киночид өрсөлдөнө гэдэг үндэсний кино үйлдвэрлэлийн салбарт томоохон ач холбогдолтой талаар киноны уран бүтээлчид хэлж байна.
“Содура” Каннын кино наадамд өрсөлдөнө
2016-02-27 14:24:00