
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа. Энэ өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Н.Айшолпанд Алтангадас одон хүртээлээ. "Бүргэдчин охин" хэмээн алдаршсан тэрбээр өнгөрсөн онд “Asia Game Changer Awards” шагналыг хүртсэн юм.



