8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ээждээ өргөх аялгуу” тоглолт болно

2016-02-29 16:53:00

Хэдхэн хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу та бидний тэмдэглэж заншсанаар эмэгтэйчүүдийн баяр болно. Жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа бүсгүйчүүдийн баяр энэ жил ч өргөн дэлгэр болох бололтой. Учир нь  ямар нэг баярыг урлагийн тоглолтгүйгээр төсөөлөшгүй. Тэгвэл ээжийгээ, эмээгээ, эхнэрийгээ хэрхэн баяруулахаа мэдэхгүй байгаа хүмүүст дуулгах сайхан мэдээ.  Ирэх ням гаригт буюу гуравдугаар сарын зургааны 19 цагаас UB PALACE концертын их танхимд “Ээждээ өргөх аялгуу” нийтийн дуучдын хамтарсан тоглолт зохион байгуулагдах гэж байна. Амралтын өдөр болох энэ тоглолт ээжүүд, эхнэрүүд, найз бүсгүйчүүдээ баярлуулах сайхан боломж гэдгийг зохион байгуулагчид нь ярьж байна.

Тасалбарыг үнэгүй хүргэх энэ тоглолтонд Н.Чулуунхүү, Ц.Түвшинтөгс, Д.Энхзул, Х.Болормаа, Д.Ширмэнтуяа, С.Ганзориг гавьяатуудаас М.Бямбажав, Н.Баасандорж, М.Идэржавхлан, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Ё.Батмөнх зэрэг уран бүтээлүүд нь ард түмэнд хүрсэн дуучид оролцож ая дуугаа өргөх аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zohiolin duuuni lalaruud bolisoi bileeee
2016/02/29 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment