Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийг албан ёсоор өгчээ. Оросууд ирэх жилийн Дэлхийн цомын тэмцээнийг гуравдугаар сарын 15-18-нд Якутад зохион байгуулахаар болоод байна. Дэлхийн цомд өмнөх жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний найман байр эзэлсэн улс оролцдог уламжлалтай. Будапештийн ДАШТ-д эрчүүдийн ангилалд ОХУ, АНУ, Гүрж, Куба, Япон, Иран, Монгол, Турк эхний найман байрыг эзэлсэн билээ. Гэхдээ зохион байгуулагч орон ирэх жилийн тэмцээнд таван баг оролцуулна гэж шийджээ. Оросууд хамгийн сүүлд долоон жилийн өмнө эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо хүлээж авсан бөгөөд 2007 онд Красноярск, 2008 онд Владикавказ, 2010 онд Москва, 2011 онд Каспийск хотод тус тус зохион байгуулагдаж байв.
ОРОСУУД долоон жилийн дараа дэлхийн цомын тэмцээнийг хүлээн авна
2018-12-20 17:00:00