Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно” шагнал 16 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 21-нд Соёлын төв өргөөнд болох бөгөөд оны шилдэг тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн нууц санал асуулгаар тодруулдаг уламжлалтай. Чөлөөт бөхийнхөнөөс энэ жилийн шилдэг эрэгтэй тамирчинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга, “Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, шилдэг эмэгтэй тамирчинд “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор нар нэр дэвшив. Харин МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна.
О.НАСАНБУРМАА, Т.ТҮВШИНТУЛГА, Б.ШООВДОР, Э.БЭХБАЯР нар “БӨРТЭ ЧОНО”-д нэр дэвшив
2018-12-20 15:25:36